ЭМЯ: Шинээр 2231 тохиолдол батлагдаж, 12 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.22/ хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 765 сорьцод шинжилгээ хийхэд 2231 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 98 050 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1289 нь Улаанбаатар хотод, 934 нь орон нутагт, 8 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Дархан-уул аймагт 57, Орхонд 54, Сэлэнгэд 43, Хэнтийд 53, Сүхбаатарт 34, Дорнод 51, Дундговьд 57, Өвөрхангайд 48, Баянхонгорт 85, Хөвсгөлд 85, Завханд 76, Говь-Алтайд 44, Ховд 25, Увс аймагт 32, Баян-Өлгийд 14, Архангайд 106, Булганд 59, тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 886 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 64 354 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 55-83 насны 12 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 459 болж байна. Мөн коронавирусийн бус шалтгаанаар хоёр хүн нас барлаа.
Өнөөдрийн байдлаар 12 415 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 7967 хүн хөнгөн, 3087 хүндэвтэр , хүнд 1140, маш хүнд 221 хүн байна. Мөн гэрийн хяналтад 20 795 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ