Орхон аймагт мутацилагдсан вирус илэрчээ

Орхон аймгийн Онцгой комиссоос халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.
Тархвар судлаач эмч, н.Уранчимэг:
-Дэлхий нийтэд коронавирусийн халдвар төдийлөн буурахгүй байна. Зарим газруудад нь халдварын давлагаа үүсэж, мутацитай хэлбэрүүд тархаж байгааг олон улсын мэдээнээс харж болно. АШУҮИС-д хийгдсэн шинжилгээгээр мутацилагдсан хувилбарууд манай улсад илэрч байгаа нь тодорхойлогдож байна. Орхон аймгийн хувьд өвчилсөн хүмүүсийн сорьцыг шинжилгээнд хамруулж байгаа. Нийт 188 сорьц шинжилж үзэхэд 60 гаруй хувьд нь янз бүрийн мутаци тодорхойлогдсон. Дэлхий нийтэд дөрвөн төрлийн мутаци тархаад байгаа. Манай улсад мутаци бий. Орхон аймагт мутацилагдсан вирус илэрсэн. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтална уу
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ