УОК-т хөл хорио тогтоох санал хүргүүлжээ

Архангай аймгийн хувьд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1060 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн өдрүүдэд халдварын эрсдэл огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд хөл хорио тогтоох дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга Д.Золжаргал Улсын Онцгой комисст санал хүргүүллээ.
Саналд: "-Цаашид нөхцөл байдал хүндэрвэл эмнэлгийн байгууллагын даац чадамжаас хэтэрч, хүний амь нас эрсдэх нөхцөлд хүрч болзошгүй байгаа тул Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт нэн даруй шилжүүлэх саналтай байна" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ