БНСУ-ын Донг-А их сургуулийн Байгаль орчны эрүүл ахуйн төв Монголын говь дахь уул уурхайн бүс нутагт амьдарч буй хүүхдүүдийн бие организм дахь " хүнд металлын агууламжийн үнэлгээ"-ний судалгааны үр дүнгийн талаар мэдээлсэн талаар Өмнөд Солонгосын enews.today мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Донг-А их сургуулийн Байгаль орчны эрүүл ахуйн төв говийн уурхайн бүсэд амьдардаг хүүхдүүдэд нөлөөлөх хүнд металлын нөлөөллийн түвшинг судалсан байна. Энэ судалгааг ДЭМБ-тай хамтран явуулжээ.
Судлаачид Монголын Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баяндалай гэсэн уул уурхайн үйл ажиллагаа явагддаг гурван суманд амьдрах хүүхдүүдийн үсэн дэх кадми, хар тугалга, мөнгөн ус, шээсэн дэх хүнцлийн агууламжийг хэмжсэн байна.
Судалгааны дүнд Баяндалай суманд амьдарч буй хүүхдүүдэд цус, үсэнд мөнгөн ус ихээр агуулагдаж байгаа нь тогтоогдсон бөгөөд үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь энэ бүс нутагт байрлах уурхайн нөлөөллийн үр дагавар гэж судлаачид үзсэн байна.
"Эдгээр судалгааны үр дүнд гарсан шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг нутгийн оршин суугчдад өгснөөр уул уурхайн салбараас үүдэлтэй хүнд металл хүн амын бие организмд хэрхэн нөлөөлдөгийг ойлгох нь тодорхой ашиг тусаа өгнө гэж бид үзэж байна" хэмээн төвийн захирал Хун Ён Соп мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |