ЭМЯ: Шинээр 2213 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.23/ хийлээ. 

 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд  2213 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 100 263  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1179 нь Улаанбаатар хотод, 1024 нь орон нутагт, 9 нь эмнэлгээс шалтгаалах халдвар, нэг зөөвөрлөгдсөн  байна. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 620, гэрийн хяналтнаас 569 хүн эдгэрч, гарлаа. Коронавирусийн халдварын улмаас 37-83 насны  10 хүн нас барлаа. 

 

Өнөөдрийн байдлаар 12 479  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 8070 хүн хөнгөн, 3149 хүндэвтэр , хүнд 1053, маш хүнд 207 хүн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ