Цахим наадмыг товлосон хугацаанд зохион байгуулна

Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Үндэсний баяр наадмыг цахимаар зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй. Харин иргэдийн зүгээс цахим наадамд хөрөнгө зарцуулахын оронд эмнэлэг хүчилтөрөгчийн аппарат авах санал санаачилгыг гаргаад байгаа. Тиймээс цахим наадмыг цуцалж магадгүй гэсэн хүлээлт нийгэмд байсан. Харин Засгийн газар шийдвэрээ хэвээр үлдээсэн байна. Үндэсний баяр наадмын комисс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд наадмын зохион байгуулалтын асуудлыг оруулж, хэлэлцүүлсэн байна. Ингээд Засгийн газраас улсын баяр наадмыг хугацаанд нь буюу 07 дугаар сарын 10, 11-нд үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Харин аймаг, сумдын наадмыг халдварын нөхцөл байдал буурвал 07 дугаар сарын 20-ноос хойш зохион байгуулах боломжоор хангахаар ярилцжээ. УОК-ын эрсдлийн үнэлгээ гарсны дараа энэ асуудлыг дахин хэлэлцэх юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ