Засгийн газар хөл хорионы асуудлыг хэлэлцээгүй

Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмдийн зөвлөлөөс хөл хорио тавих санал гаргаад буй. Харин энэ саналыг Улсын онцгой комисс албан ёсоор хэлэлцээгүй гэдгийг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Дарааллын дагуу Улсын онцгой комиссын хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг Засгийн газар хэлэлцэж, шийдвэрлэдэг. Улсын онцгой комисс хөл хорионы асуудлыг хэлэлцээгүй, Засгийн газарт энэ асуудлыг оруулаагүй байна.
Харин амралтын газар, хоолны газруудын үйл ажиллагааг дахин долоо хоногоор хязгаарлах бололтой. Энэ тухай УОК мэдээлэл өгөх юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ