Алга болсон нохой нь 11 жилийн дараа эзнээ олжээ

img

Английн Бакленд Ньютон тосгоны нэгэн нохой алга болсноосоо хойш 11 жилийн дараа эзэд дээрээ эргэн ирсэн талаар Дейли Мейл мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сара Ковелл гэх эмэгтэй Крампет дуудлагатай нохой нь 2010 онд хашаанаас алга болсон гэж ярьсан байна. Тухайн үед нохой ердөө гурван сартай байжээ. Ингээд эзэн нь нөхөр болон хоёр хүүхэдтэйгээ нохойгоо хаа сайгүй хайсан ч ор мөргүй алга болсон байж. Харин 2021 оны зун Сара руу малын эмч ярьж, нохой нь олдсон гэж дуулгажээ. 

 

"Гэрт байсан нохдоос нэг нь л зугтаж дээ гэж бодсон. Гэтэл нохой Крампет гэх дуудлагатай гэж эмч хэлэхийг сонсоод итгэх аргагүй байлаа. Үнэхээр их гайхширч, цочирдсон" хэмээн нохой нь олдоно гэдэг найдвараа олон жилийн өмнө алдсан Сара Ковелл ярьсан байна. 

 

Олон жилийн дараа олдсон Крампет нохойн биеийн байдал дорджээ. Хоёр чихэнд нь хавдар үүссэнээс сонсголгүй болсон гэнэ. Нохойг нь хэн нэгэн авч тэжээж байгаад өвчинтэй болж, өвчнийг эмчлүүлэхэд их мөнгө төлөх шаардлагатай болсон тул гаргаж хаясан байх гэж гэрийн эзэд таамаглажээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ