ШУУД: ЭЕШ-ыг хойшлуулж, наймдугаар сард авахаар боллоо

ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой асуудлаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Энэ жил ЭЕШ өгөхөөр 40420 шалгуулагч бүртгүүлсэн. Ингээд ЭЕШ долдугаар сарын 01-04-ний хооронд зохион байгуулагдах товтой байсан. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, энэ жилийн ЭЕШ-ыг хойшлуулж, наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулахаар болж байна. Учир нь ЭЕШ өгөөх бүртгүүлсэн сурагчдаас өнөөдрийн байдлаар 1500 хүүхэд халдварар өвчилсөн байна. Мөн ЭЕШ-ыг улсын хэмжээнд нийт 9620 багш зохион байгуулдаг. Зарим багш халдвараар өвчилсөн. ЭЕШ өгөх шалгуулагчаас сумдаас аймгийн төв рүү орж шалгалт өгөх 7600 орчим шалгуулагч байна. Өнөөдрийн байдлаар есөн аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ. Зорчих хөдөлгөөний хаасан байна. Иймд ЭЕШ-ыг хойшлуулж, наймдугаар сард зохион байгуулахаар боллоо. ЭЕШ-ыг зохион байгуулах товыг долдугаар сарын 10-нд зарлана.
ЭЕШ-ын хугацааг хойшлуулснаараа их, дээд сургуулийн элсэлтэд нөлөөлөхгүй. Есдүгээр сарын 01-нээс танхимаар хичээллэж эхэлнэ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ