Халдварын улмаас нийт 482 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.24/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 13 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 482 болж байна. Нас барсан хүмүүсийг насны бүлгээр нь танилцуулбал,
-
30-39 насны гурван хүн 6-12 хоног эмчлүүлсэн
-
51-60 насны нэг хүн долоо хоног эмчлүүлсэн
-
61-70 насны гурван хүн 5-14 хоног эмчлүүлсэн
-
71-80 насны нэг хүн нэг хоног эмчлүүлсэн
-
80-аас дээш насны таван хүн 1-15 хоног эмчлүүлсэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ