Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгожээ

img

 

МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Бага хурлаар МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцлээ.  Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар үүрэг гүйцэтгэгчээр сонгох саналыг Удирдах зөвлөлөөс оруулжээ. Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг сонгосон байна.

 

МАН-ын бага хурал эхэллээ

08:10 цаг: 

МАН-ын бага хурал эхэллээ. Бага хуралд гишүүд  хуралдаа биечлэн оролцохоор болж, Тусгаар тогтнолын байранд ирж байна.  МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болжээ. 

 

Өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. Тиймээс хуулийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх юм.

Н.Нягт 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Баяр хүргэж амжилт хүсье!?
2021-06-25