"Спутник V" вакциныг 350 хүүхэд дээр туршина

Оросын нийслэл Москва хотод долдугаар сарын эхээр "Спутник V" вакциныг хүүхдүүд дээр турших ажлыг эхлүүлэх гэж байгаа талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Коронавирусийн халдвараас сэргийлэх "Спутник V" вакцины эмнэлзүйн туршилтад 12-17 насны 350 орчим хүүхэд сайн дурын үндсэн дээр оролцоно гэж Гамалеягийн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, өсвөр насныхан дээр хийх туршилт насанд хүрэгчид оролцсон туршилтаас ялгаагүй гэнэ. Түүнчлэн, "гаж нөлөө багатай байна" гэж Гинцбург онцолжээ.
Гамалеягийн нэрэмжит тархвар судлал, бичил биологийн эрдэм шинжилгээ, судалгааны төв 12-17 насны хүүхдүүд дээр "Спутник V" вакциныг турших зөвшөөрөл авахаар холбогдох баримт бичгүүдээ өгсөн байна. Туршилт Москва хотод долдугаар сарын эхээр эхэлнэ гэж төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ