ШУУД: Шинээр 2271 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.25/ хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 12559 сорьцод шинжилгээ хийснээс 2271 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 104 900 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1231 нь Улаанбаатар хотод, 1040 нь орон нутагт байна. Тодруулбал, Дархан-уул аймагт 150, Орхонд 131, Сэлэнгэд 42, Хэнтийд 65, Сүхбаатарт 17, Дорнод 28, Дундговьд 68, Өвөрхангайд 42, Баянхонгорт 83, Хөвсгөлд 41, Говь-Алтайд 84, Ховд 36, Увс аймагт 55, Баян-Өлгийд 14, Архангайд 29, Булганд 49, Төв аймагт 24, Говьсүмбэр 12, тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 977 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 67 579 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 493 болж байна. Мөн халдварын бус нас баралт нэг бүртгэгдлээ. Нас барсан хүмүүсийг насны бүлгээр нь танилцуулбал,
-
30-40 насны нэг хүн
-
51-60 насны нэг хүн долоо хоног эмчлүүлсэн
-
61-70 насны гурван хүн 5-14 хоног эмчлүүлсэн
-
71-80 насны таван хүн 4-24 хоног эмчлүүлсэн
-
80-аас дээш насны хоёр хүн 1-15 хоног эмчлүүлсэн
Өнөөдрийн байдлаар 13 296 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 8764 хүн хөнгөн, 3149 хүндэвтэр , хүнд 1144, маш хүнд 239 хүн байна. Өнөөдрийн байдлаар 23 504 хүн гэрийн хяналтад бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ