ВИДЕО: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эвийг эрхэмлэсэн ТӨРИЙН ТЭРГҮҮН байх болно

img

УИХ-ын хүндэтгэлийн чуулган Төрийн ордны Их Монгол танхимд боллоо. УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг танилцуулснаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол боллоо. 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тамга хүлээлгэн өгч байна. 

 

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатар удирдан явуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ард түмнийг төлөөлж Монгол Улсын сансрын нисэгч  Ж.Гүррагчаа үг хэллээ. 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дараагаар нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

 

-Эгэл жирийн жолоочийн гэр бүлд өсч төрсөн надад Монгол төрийг тэргүүлэх их хувь заяаг оноос өндөр итгэл хүлээлгэсэн ард түмэндээ мэхийн ёсолъё. Намайг төрүүлж өгсөн бурхны орноос харж байгаа аав ээж, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё. Ард түмний захиа даалгавар, үүрэг хариуцлага хүлээн хүлээн авч байна. 

 

Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хууль бус хүн засагладаг төртэй болохын төлөө хичээн зүтгэнэ. Байгалийн баялаг дуусаж, ард түмний өв ундардаг. Монголын ард түмний хамгийн том баялаг бол Монгол хүн та өөрөө юм. Иймд дэлхий нийтэд өв соёлоо сурталчилж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно. 

 

Уур амьсгалын цөлжилт, байгалийн доройтлыг нөхөн сэргээх зэрэг эко системийн бодлого санаачлага гарган ажиллана. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эвийг эрхэмлэсэн төрийн тэргүүн байх болно. Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай явуулна гэлээ. 

 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ene lalar neg ih udahgui baihoo
2021-06-26
MAN - Ahan - Duus Mafia:
MAN- namiihand Hentiin Nutgiihan " Ahan - Duus " Gesen Tom Buleglel Ysej Baigaan Ene Tom Ayuliin Harnga Ysej baina !!! "Ahan - Duus" Mongol Uls Tur Mafia -gart 100 % nariin gart orchloo shuu !!!
2021-06-26
Зочин:
Хумуусийг барьж зоддог дарамталдаг байжяаж же эвээ хичээнэ гэж солиорч байна.
2021-06-25
zochin:
ymarsurgui ym be hugjim ntr yvdguimuu jagsaaliin uyer
2021-06-25
Нэг сарын дараа ямархуу тангараг өргөснийг нь асуухад юуг нь ч санахгүй зогсож байх л хүн
2021-06-25
MAN - Ahan - Duus Mafia:
MAN - namiihand Neg Notstoi Yum Yavaad Baigaa Hentiin Nutgiin Duu Ahans- Duus Gesen Buleglel " Mafia " shuu !!!
2021-06-25
Иргэн:
Худлаа попроод л байна уж
2021-06-25