Цахим наадмыг гурван тэрбум төгрөгөөр зохион байгуулна

Улсын баяр наадам зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга н.Баатархүү:
Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Үндэсний их баяр наадмыг “Хүй долоон худаг”-т цахим байдлаар, үзэгчгүйгээр зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 100 жилийн ой нь тусдаа асуудал. Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээг бүтэн жилийн турш явуулахаар ттөлөвлөгөө хөтөлбөрийн дагуу хийгдэж байна. Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах хороо байгуулагддаг. Уг хороонд нийт есөн салбар хороо байгууллагддаг. Өмнөх жилүүдийн наадам 2,8-3 тэрбум төгрөгөөр зохион байгуулагддаг. Энэ жилийн цахим наадмыг 2.8-3 тэрбум төгрөгөөр зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ