ҮАБЗ хуралдаж, хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох эсэх асуудыг хэлэлцэж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа хүлээж аваад ҮАБЗ-ийн анхны хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар долдугаар сарын нэгнээс үйлчлэл нь зогсох зарим асуудлыг үргэлжлүүлэх эсэхэд байр сууриа нэгтгэж байгаа юм. Тухайлбал, долдугаар сарын нэгнээс хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгох хуулийн үйлчлэл дуусгавар болно.
Харин Засгийн газар цар тахлын халдварын тархалт өндөр хэвээр, аж ахуйн нэгжүүд зогсонги байдалд орж, ажилгүйдэл нэмэгдсэн энэ үед хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох шийдэлд хүрсэнийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.
Мөн төрөөс төлбөрийг нь хариуцаж байгаа цахилгаан, дулааны үнийг хэрхэн зэргийг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ