Нийслэлд ил задгай мах худалдахыг хориглох санал хүргүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Хүчит шонхор” захын эрүүл ахуй, халдвар хамгааллын үйл ажиллагаанд шалгалт зохион байгуулжээ. Шалгалтаар тус худалдааны төв нь хүнсний газар мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийг баримталж ажилладаггүй нь тогтоогдсон байна.
Иймд нийслэлийн хэрэглэгчдийн эрүүл аюулгүй мах, хүнсээр хангаж, халдвар хамгааллын холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлэх хүрээнд ил задгай мах худалдаалах үйл ажиллагааг 2021 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд таслан зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажиллах саналыг хүргүүлжээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ