Британи эрсдэлт бүсэд багтав

Хонконгийн эрх баригчид Их Британийг коронавирусийн "нэн өндөр эрсдлийн бүс"-д багтаажээ. Энэ өөрчлөлт зургадугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үйлчилнэ гэж Регнум агентлаг мэдээлсэн байна.
Одоогоор Хонконг Британийг "өндөр эрсдэлтэй бүс" гэж үзэж байгаа бол зургадугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Британиас ирэх хүмүүст тавих шаардлагаа чангатгах гэнэ.
Британиас Хонконг руу ирж байгаа хүмүүс нислэгээс өмнө 72 цагийн дотор коронавирусийн шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх, тусгаарлалтын тусгай зочид буудалд урьдчилан өрөө захиалах ёстой болох аж.
Их Британиас ирсэн хүмүүсийг тусгай тээврийн хэрэгслээр зочид буудал руу зөөн, тэнд нь 21 хоног тусгаарлах юм байна. Үүний дараа хүмүүс долоо хоног өөрийгөө тусгаарлах бөгөөд энэ хооронд таван удаа коронавирусийн шинжилгээ авах аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ