Нас баралт 500-г давлаа

Коронавирусийн халдвараар Монгол Улсын 505 хүн амь насаа алдлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 хүн нас барснаар нийт нас баралт 500-г давлаа.
Сүүлийн нэг хоногт 34-93 насны 12 хүн нас барлаа. Өөрөөр хэлбэл коронавирусийн халдварын хүндрэл хөгшин, залуу гэж ялгаварлахгүйгээр амь насанд халдаж байна. Зүрх уушгины өвчтэй, амьсгалын замын архаг дутмагшил, элэг бөөрний хавдар, сахартай зэрэг архаг хууч өвчтэй хүмүүсийн бие хүндэрч, амь нас эрсдэх аюултай байгааг эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ