ШУУД: Шинээр 2432 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.27/ хийлээ. 

 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд  10439  сорьцод шинжилгээ хийснээс 2432 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 109 694   боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1519 нь Улаанбаатар хотод,  909 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар, нэг нь зөөвөрлөгдсөн   байна. Тодруулбал, Дархан-уул аймагт 121, Орхонд 97, Сэлэнгэд 64, Хэнтийд 7, Сүхбаатарт 34, Дорнод 36, Дундговьд 24, Өвөрхангайд 87, Баянхонгорт 53, Хөвсгөлд 38, Говь-Алтайд 38, Ховд 26, Увс аймагт 32, Завхан 38, Архангайд 45, Булганд 34, Төв аймагт 135,  тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1207 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 69 958  болж байна. Коронавирусийн халдварын улмаас  13 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 518 болж байна.  Нас барсан хүмүүсийг насны бүлгээр нь танилцуулбал, 

 

  • 41-50 насны нэг хүн 

  • 51-60 насны гурван хүн  зургаан хоног эмчлүүлсэн

  • 61-70 насны дөрвөн  хүн  14 хоног эмчлүүлсэн

  • 71-79 насны таван хүн 4-24 хоног эмчлүүлсэн

  • 80-аас дээш насны гурван  хүн 9-16 хоног эмчлүүлсэн

  • 2 сартай нэг хүүхэд гурван хоног эмчлүүлсэн

 

Өнөөдрийн байдлаар 14 138  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 9450 хүн хөнгөн, 3352  хүндэвтэр , хүнд 1095, маш хүнд 241хүн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hujaa vaccin uhel
2021-06-27
Хэдэн үхүүлж байж хөл хорио тогтоож наадмаа болих улс вэ?
2021-06-27
zotsin:
hen harutsalga huleeh yum boi? hurelsuh,zandanshatar,oyun erden ee?
2021-06-27
HOL horiochee hetsuu ymaa UOK ard ergedee bodoochee
2021-06-27
17 хүн нас барсан юм биш үү
2021-06-27
Ondor nastan eh:
hol horioch ee
2021-06-27
ЗОЧИН:
ӨВЧТӨНГҮҮДИЙГ САХИУРААР НЬ САХИУЛЧИХААД ӨДӨР БҮРӨВДӨГСӨДИЙГ 2САЯ -3САЯИЙН ХООРОНД ҮХЭГСЭДИЙН тоог 13-ААС ХЭТРҮҮЛЭХГҮЙ АРД ИРГЭДИЙН ТОЛГОЙ УГААГААД АЛЬ ХИР УДАХ ЮМ БОЛ ДОО.
2021-06-27