Халдварын улмаас хоёр сартай хүүхэд нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.27/ хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 1207 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 69 958 болж байна. Харамсалтай нь коронавирусийн халдварын улмаас 13 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 518 болж байна. Нас барсан хүмүүсийг насны бүлгээр нь танилцуулбал,
-
41-50 насны нэг хүн
-
51-60 насны гурван хүн зургаан хоног эмчлүүлсэн
-
61-70 насны дөрвөн хүн 14 хоног эмчлүүлсэн
-
71-79 насны таван хүн 4-24 хоног эмчлүүлсэн
-
80-аас дээш насны гурван хүн 9-16 хоног эмчлүүлсэн
-
2 сартай нэг хүүхэд гурван хоног эмчлүүлсэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ