ШУУД: Шинээр 1811 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.28/ хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 000 гаруй сорьцод шинжилгээ хийснээс 1811 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 111 505 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 983 нь Улаанбаатар хотод, 823 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Дархан-уул аймагт 62, Орхонд 78, Сэлэнгэд 52, Хэнтийд 30, Сүхбаатарт 27, Дорнод 59, Дундговьд 38, Өвөрхангайд 20, Баянхонгорт 61, Хөвсгөлд 54, Говь-Алтайд 46, Ховд 46, Увс аймагт 53, Завхан 10, Архангайд 83, Булганд 34, Төв аймагт 22, тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 834 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 70 792 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 15 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 533 болж байна. Нас барсан хүмүүсийг насны бүлгээр нь танилцуулбал,
-
38-40 насны хоёр хүн 3-24 хоног эмчлүүлсэн
-
41-50 насны нэг хүн долоо хоног эмчлүүлсэн
-
51-60 насны хоёр хүн 11-12 хоног эмчлүүлсэн
-
61-70 насны таван хүн 10-22 хоног эмчлүүлсэн
-
71-79 дээш насны хоёр хүн 12-21 хоног эмчлүүлсэн
-
80-аас дээш насны гурван хүн 9-16 хоног эмчлүүлсэн
Өнөөдрийн байдлаар 14 189 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 9463 хүн хөнгөн, 3365 хүндэвтэр , хүнд 1097, маш хүнд 264 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ