Сангийн сайд Б.Жавхлан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Сангийн сайд Б.Жавхлан коронавирусийн халдвар авсан нь өнгөрсөн долоо хоногт батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсанаа бичсэн байна. "Эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвөлгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төр, засгийн ажлыг алдагдуулахгүй цахимаар холбогдон ажиллаж байна" гэж бичжээ. Мөн Сангийн сайд Хятадын Синофарм үйлдвэрийн вероселл вакцины 2 дахь тундаа 4 сарын 20-нд хамрагдсанаа хэлээд вакцины 2 тунд хамрагдсан иргэдийг вакцин хийлгээгүй иргэдтэй харьцуулахад халдвар хөнгөнөөр тусч, эдгэрч байгааг эмч нар онцолж буйг тэмдэглэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ