Халдварын улмаас нийт 533 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.28/ хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 834 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 70 792 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 15 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 533 болж байна. Нас барсан хүмүүсийг насны бүлгээр нь танилцуулбал,
-
38-40 насны хоёр хүн 3-24 хоног эмчлүүлсэн
-
41-50 насны нэг хүн долоо хоног эмчлүүлсэн
-
51-60 насны хоёр хүн 11-12 хоног эмчлүүлсэн
-
61-70 насны таван хүн 10-22 хоног эмчлүүлсэн
-
71-79 дээш насны хоёр хүн 12-21 хоног эмчлүүлсэн
-
80-аас дээш насны гурван хүн 9-16 хоног эмчлүүлсэн
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ