ШУУД: Эрх баригчид үндэсний аюулгүй байдалд хохирол учрууллаа

img

 

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

АН-ын экс дарга С.Эрдэнэ: 

 

-Цар тахлын халдвараар нас барсан иргэд 500 гаруй даваад явлаа. АН-ын зүгээс нөхцөл байдалд дүгнэлт хийж, шаардлага, саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Цар тахалтай холбоотой шийдвэрлэхэд нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал юу байна гэдэг дээр судалгаа хийлээ. Эмнэлэг, эмнэлгийн норм, тоног, төхөөрөмжийн талаар судалгаа хийлээ гэв. 

АН-ын Хууль эрхзүйн байдал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

 

-Монгол Улсад цар тахал өвчнөөр 109 мянган хүн өвдөж, нас баралт 537-д хүрсэн байна. Харамсалтай нь энэ тоо өдөр бүр өссөөр байгаа хар мэдээ дуулгаж байгаад хүлцэл өчиж, нийт нас барсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна. Цар тахалтай тэмцэх нь төр, засгийн удирдлагуудын үүрэг байгаа. Гэвч одоогийн төр засаг нь аюулт цар тахалтай хийсэн тэмцэлдээ ялагдал хүлээж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол нүүрлээд байна. Өнөөгийн эрх баригчид үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учрууллаа. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АН ын хаягдсан гишүүн:
Үндсэн хууль болон согуулийн хууль зөрчин сонгууль явуулах гэж байхад эсэргүүцэж огт дуугараагүй байж, бас ковид тархах аюул нүүрэлсээр байхад сонгуулийг хойшлуулах талаалх саналыг дэмжихгүй улайран сонгуульд өрсөлдөгчийн дүрд " тоглосон байж Сэрдэнэ " ниргэсэн хойно нь хашгиран" нэг их сэрдсэн хүн болж жүжиглэх хэрэггүй ээ
2021-06-28
.:
Ардчилсан намаа батүүл баярцогт эрдэнэ элбэг мэтээс нь хол байлга, шинэчлэл хий
2021-06-28
Eks darga gene songogdson darga yachihsan uym
2021-06-28
Zochin:
Gehdee ta nar huuli bus garuud
2021-06-28
хуцаад бай газрын гайнууд
2021-06-28