284 эм улиасанд 743 ширхэг тариаг хийгээд байна

img

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. “Шарилжгүй Улаанбаатар-6” аяны хүрээнд нийт 4.465.510 метр квадрат талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв.

 

Мөн нийтийн эзэмшлийн 104 байршил дахь 2500 ширхэг улиасанд үр хөврөлийг багасгах тарилга хийж байгаагаас өнөөдрийн байдлаар 284 эм улиасанд 743 ширхэг тариаг хийгээд байна. Тус тарилгыг хийснээр эм улиасны унгарил эхний жилдээ 20 хувь, хоёр дахь жилдээ 90 хувь хүртэл хувиар буурдаг байна. Төвийн зургаан дүүргийн 108 хорооны нутаг дэвсгэрт 38 автобус явуулын амбулаторийн үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдүүд Файзер вакцинд хамрагдахтай холбогдуулан 22 суурин, найман явуулын дархлаажуулалтын цэгт 42 багийн 262 эмч ажиллахаар зохион байгуулжээ.

Эх сурвалж: Нийслэлийн Хэвлэлийн алба

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бодох л бодол:
Угаасаа л сорт нь унгартай улиас яаж тарүй хийгээд нэмэргүй ш дээ Мөнгөлөг улис нь унгар багатй сорт. Мөнгөө сахинд хий дэмий хийсгэх хэрэг бий ууе?Мод тарьсан гэж мөнгө цавчих гэвэл өөр асуудал
2021-06-28
хүүхэд байхад жил болгон л гудамжны шарилж түүдэг ажил хийдэг байсан субботник гээл
2021-06-28
ЖИЛ БОЛГОН Л ЭНЭ УЛИНГАР ГЭДЭГ УЛИАСНЫ ҮР ГАРДАГ ЮМ. ОРОСЫН ИВАНУШКИ ИНТЕРНЕЙШНЛ ХАМТЛАГИЙН ДУУ Ч ХҮРТЭЛ ИЙМ НЭРТЭЙ. ТОПОЛИНЫЙ ПУХ, ЖАРА ИЮЛЬ ГЭДЭГ ҮГ БАЙДАГ САНАГДАНА. ДОЛООН САРЫН ХАЛУУНД ГАРДАГ БАЙСАН ОДОО ЦАГ УУР ӨӨРЧЛӨГДӨӨД ХАЛУУН ҮЕД ХЭЗЭЭ Ч ГАРДАГ БОЛЖЭЭ. ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР ГЭСНЭЭС ХӨГШИН УЛИАСГҮЙ УЛААНБААТАР ГЭМЭЭР ЮМ. МОДОНД ТАРИЛГА ХИЙНЭ ГЭХЭЭР ЯАДАГ Ч ЮМ. ӨӨРСДИЙГӨӨ ЯАЯ ГЭЖ БАЙЖ БАЙГАЛЬ ДЭЛХИЙН УРГАМЛЫГ ТАРИАД НАМСГАЧИХДАГ. ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫНХ НЬ ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ ЮМ УУ БҮҮ МЭД. ЖИЛ БҮР Л ИНГЭХ ЮМ. ЭНИЙГЭЭ ЕРӨНХИЙ САЙД, ХОТЫН ДАРГА МААНЬ ТООЦОХГҮЙ, ХЭНТИЙД 4 САЯ ЖУУЛЧИН АВЧИРНА ГЭЖ СОЛИОРООД Л ЯВДАГ.
2021-06-28
dd:
Taria ni oroittson yum bishuu, gadaa nul huvun l bna
2021-06-28