
Валютын ханш огцом өсч импортын бараа, нефтийн бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд хүнд дарамтыг бий болгож буйг эсэргүүцсэн жагсаал өнөөдөр 12.00 цагаас орон даяар эхэлсэн.
Жагсагчид Засгийн газарт шаардлага хүргүүлж, Төрийн ордны дөрвөн хаалгийг хэдэн цагийн туршид хаасан юм. “МҮЭ – Үнийн хөөрөгдөлийн эсрэг” нэртэй жагсаалд оролцогдчдын шаардлагад дурдаснаар Засгийн газар Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонынхонтой хэлэлцээрийн ширээнд суухаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ