Нэг өдөрт 12-15 насны 14 713 хүүхэд вакцинд хамрагдлаа

Өчигдрөөс 12-15 насны хүүхдүүдийг файзeр вакцинд харагдуулж эхэлсэн. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлийн дагуу вакцинжуулалтыг хийж байна. Өчигдрийн 20 цагийн байдлаар улсын хэмжээнд 14 713 хүүхэд файзeр вакцинд хамрагджээ. Нийслэлийн хэмжээнд 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх юм. Мөн 16-17 насны 33 мянган хүүхэд файзeр вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ