ШУУД: Шинээр 1727 тохиолдол батлагдаж, 2215 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.29/ хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 1727 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 113 232 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 934 нь Улаанбаатар хотод, 790 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2215 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 73 007 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 15 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 548 болж байна.
Өнөөдрийн байдлаар 14 131 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 9523 хүн хөнгөн, 3147 хүндэвтэр , хүнд 1210, маш хүнд 251 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ