Спутник вакцины 10 мянган тун маргааш ирнэ

Засгийн газраас ОХУ-ийн Спутник V вакцины 20 мянган тунг авах захиалгаа өгөөд буй. Тэгвэл Спутник V вакцины эхний 10 мянган тунг энэ сарын 30-ны өдөр буюу маргааш хүлээн авах юм байна. Вакциныг эхний тунгаа хийлгээд хоёрдугаар тунг нь хүлээгдэж буй иргэдэд хийнэ.
Харин дараагийн 10 мянган тун вакциныг ирэх долдугаар сарын эхний хагаст нийлүүлнэ гэдгээ Оросын талаас мэдэгджээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ