Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 15 хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.29/ хийж байна. 

 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: 

 

-Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2215 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 73 007  болж байна. Коронавирусийн халдварын улмаас  15 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 548 болж байна. Нас барсан хүмүүсийг насны бүлгээр нь танилцуулбал, 

 

  • 41-50 насны нэг хүн 10 хоног эмчлүүлсэн

  • 51-59  насны нэг хүн  16 хоног эмчлүүлсэн

  • 60-70 насны гурван  хүн 10-19 хоног эмчлүүлсэн

  • 71-79 дээш насны  таван  хүн 4-14 хоног эмчлүүлсэн

  • 80-аас дээш насны таван  хүн 1-12 хоног эмчлүүлсэн 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Халдвар авч үхэхийг хүсч байгаа хүмүүс айлуудаар олуулаа хэс, гэртээ олон хүн урь, зочид буудал олон нийтийн хоолны газар амралтын газар олуулаа оч, найз нөхөд ойр дотны хүмүүстэйгээ олуулаа нийлж дарвицгаа.
2021-06-29