Өнөөдрийн байдлаар нийт 25 038 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.29/ хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:
-Өнөөдрийн байдлаар нийт 25 038 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Хүйсээр нь ангилж үзвэл, 12 114 нь эмэгтэй, 12 924 нь эрэгтэй байна. Насны бүлгээр нь авч үзвэл,
-
0-4 насны 5690
-
5-9 насны 8000
-
10-14 насны 7597
-
15-17 насны 3571 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Нийт хүүхдүүдийн 83.53 хувь нь Улаанбаатарт бүртгэгдлээ.
Орон нутгийн байдлыг танилцуулбал,
-
Архангай аймагт 289 хүүхэд
-
Баян-Өлгийд 57 хүүхэд
-
Баянхонгорт 8 хүүхэд
-
Булганд 138 хүүхэд
-
Говь-Алтайд 222 хүүхэд
-
Говьсүмбэрт 65 хүүхэд
-
Дарханд 559 хүүхэд
-
Дорноговьд 19 хүүхэд
-
Дорнод 166 хүүхэд
-
Дундговьд 73 хүүхэд
-
Завханд 247 хүүхэд
-
Орхонд 611 хүүхэд
-
Өвөрхангайд 280 хүүхэд
-
Сүхбаатарт 135 хүүхэд
-
Сэлэнгэд 146 хүүхэд
-
Төв аймагт 519 хүүхэд
-
Увс аймагт 88 хүүхэд
-
Ховд 149 хүүхэд
-
Хөвсгөлд 108 хүүхэд
-
Хэнтийд 220 хүүхэд тус тус халдвараар өвчилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ