Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмж, нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно

 

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцжээ. Ингэхдээ эрүүл мэндийн салбарт нэмэлтээр 700 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсвийн тодотголд тусгажээ. Нэмэлт санхүүжилтээр цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа 13 000 эмч, эмнэлгийн ажилчдад 2 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно. Мөн улаан бүсэд ажиллаж буй эмч ажилчдын цалин 50 хувиар нэмэгдүүлнэ. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын 19.5 мянган ажилчдад 1 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор төсвийн тодотголд тусгажээ.

 

Цаашид 2000 ор дэлгэхэд 110 тэрбум, ресидент эмч нарын цалинд 3.7 тэрбум, эмийн нөөц бүрдүүлэхэд 60 тэрбум төгрөг тусгахаар Засгийн газар төсвийн төслийг УИХ-д өргөн барьж байна.

 

Мөн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 төгрөгөөр үргэлжлүүлэн энэ оныг дуустал олгох саналыг оруулж байна. Үүнээс гадна айл өрхийн цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, хог хаягдлын хураамжийг 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал чөлөөлж, төрөөс олгохоор төсвийн тодотголд тусгажээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Tsalingiin nemeed hariutslagiig ni hatuu bolgo.hariugui munguur tetgeed hariutslaga nehej daramtalj boldoggui yum.emchiin tsalin nemegdeh boltugai.
2021-06-29
зочин:
Эмч нарын цалинг нэмээд өвчин буурах уу тэ. төрийн албан хаагчдаа ялгаад эхэллээ дээ
2021-06-29