Дархан-Уул аймагт баяр наадам, ойн арга хэмжээг хориглолоо
2021-06-29

 

Дархан-Уул аймгийн онцгой комиссын хуралдаанаар 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.

 

Тодруулбал, Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд  287 PCR шинжилгээ хийхэд 132 эерэг тохиолдол батлагдлаа. Үүнээс 34 нь хүүхэд аж. Ингэснээр энэ оны тавдугаар сарын 28-наас хойш батлагдсан тохиолдол 1447 болсон байна. 132 тохиолдлын 126 нь Дархан сумаас, Шарын голоос 1, Орхоноос 1, Хонгороос 4 байгаа аж. 

 

 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс

Shuud.mn
Сонин хачин