Б.Жавхлан: Ачаалалтай үед өвдөж, эмнэлэгт хэвтсэндээ уучлал хүсье

Сангийн сайд Б.Жавхлан коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй. Түүнийг биеийн байдал нь хөнгөн байж эмнэлэгт хэвтэж, хүндэрсэн хүмүүсийн орыг “булаасан” хэмээн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид шүүмжилж буй. Тэрбээр энэ шүүмжлэлд “Эмч нар биеийн байдлыг үзээд, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн. Хүнд, ачаалал ихтэй үед өвдөөд эмнэлэгт хэвтсэндээ уучлал хүсье. Миний хувьд нэг өдөр, нэг цаг ч чухал байна. Тиймээс яаралтай эмчлүүлээд, ажилдаа орж ажиллахыг хүсч байна” гэсэн хариултыг өглөө.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ