ШУУД: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 08 дугаар сарын 31 хүртэл сунгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцуулж байна. Засгийн газар коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг сонсч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 08 дугаар сарын 31 хүртэл сунгалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшингийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байсан бөгөөд үргэлжлүүлэн хоёр сараар сунгав. Ингэснээр өнөөдрийн мөрдөгдөж буй дэглэм журам үргэлжлүүлэн мөрдөх юм байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгаснаар хилийн боомтууд хаалттай хэвээр байна. Тухайлбал, агаарын тээврийн Чингис хаан, авто замын Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтууд 2021 оны 08 дугаар сарын 31 хүртэл зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхгүй.
Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт ковид-19-ийн халдвар тархаж, Улаан түвшинд байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ