ФОТО: МИАТ ТӨХК-ийнхан нүүж эхэллээ

Хөшигийн хөндий дэх Чингис хаан Олон улсын шинэ нисэх буудлын нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 2021 оны 7 дугаар сарын 4-нд эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, нүүлгэн шилжүүлэлт хийх ажлыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.
Дөнгөж сая /2021.06.30, 13:10минутад/ МИАТ компанийн нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагддаг тоног төхөөрөмж, овор ихтэй ачаа ачсан хүнд даацын 6 автомашин бүхий нүүлгэн шилжүүлэлтийн анхны цуваа Буянт-Ухаа ОУНБ-ын хамгаалалтын бүсэд байрлах Каргоны байгууламжийн урдаас шинэ нисэх буудлын зүг хөдөллөө.
Эх сурвалж: ИНЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ