У.Хүрэлсүх: Хууль засагладаг шударга нийгмийн төлөө хуулиа дээдлэн ажиллаарай

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.

 

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих зэрэг прокурорын байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өглөө.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгэмд шударга ёс тогтооход хараат бус, бие даасан шүүх, прокурорын байгууллага хамгийн чухал гэдгийг онцоллоо. Түүнчлэн төрийн эрх барих дээд байгууллагаас баталж буй хууль, тогтоомжуудыг бүх шатандаа хэрэгжүүлж, ягштал мөрдөн ажиллаж байж улс оронд эмх цэгц тогтоно гэдгийг санууллаа.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хүн засагладаггүй, хууль засагладаг шударга нийгмийн төлөө хуулиа дээдлэн ажиллахыг Улсын Ерөнхий прокурорт захилаа.

 

 

Эх сурвалж: president.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Амжилт хүсье! Хүүкт
2021-07-01
Хүүр Хүрэлсүх:
Хүрэлсүх сонгууль хийж тахал тарааж жирийн иргэдийнхээ хүүриыг цугуулж байгаа гар.
2021-06-30
Худал хүүрэнсүг:
Тахалаар үхсэн 600-аад иргэний сүнс хүрэлсүхийг тойрон эргэлдэж уй гашуй болсон ар гэр ахаг дүүс нь зүхэж харааж байна
2021-06-30