У.Хүрэлсүх: Шүүгчид нөлөөлдөг бусармаг явдалтай хатуу тэмцэнэ

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг бараалхаж, хүндэтгэл үзүүллээ.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг ард түмний дийлэнх олонхын итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ.

 

Түүний танилцуулснаар, өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 117 шүүхэд 518 шүүгч ажиллаж байгаагаас 388 шүүгч анхан шатанд, 107 шүүгч давж заалдах шатанд, 23 шүүгч хяналтын шатанд ажиллаж байна. Улсын хэмжээнд нэг жилд дунджаар 90 мянга орчим хэрэг хянан шийдвэрлэгддэг учраас нэг шүүгчид оногдох ачаалал өндөр байдаг гэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчид, шүүх байгууллага улс төрийн дарамт, шахалтгүй орчинд ажиллах ёстой учир цаашид энэ зарчмыг хатуу баримтлан ажиллана гэдгээ онцгойлон дурдав. Мөн шүүх байгууллагын шинэчлэлийг зориг гарган тууштай хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлоод, энэ шинэчлэлийг хийж чадна гэдэгт бүрэн итгэж байгаагаа хэлэв.

 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, “Аливаа шинэчлэл бол зориг гарган хийдэг ажил байдаг. Шүүхийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн хүрээнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. Улс төрчид шүүгчид нөлөөлөх гэж оролддог, хууль бусаар нөлөөлдөг бусармаг явдалтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эрс хатуу тэмцэнэ” гэлээ.

 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх засаглал бохирдсон бол түүнийг нь гадагшлуулж чаддаг системтэй байх ёстойг сануулж, гэм зэмтэй хүн ял завшдаг, гэмгүй хүн ял авдаг байдал хэрхэвч байж болохгүй гэдгийг онцлон дурдлаа.

 

 

Эх сурвалж: president.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүүк сайхан харагдаж байна.
2021-07-01
Зочин:
Шуухэд нолоолсон Хун бол Чи оороо шуу дээ.шуухэд нолоолж . Занданшатар . Батцэцэг та гурав14 тэрбумаар мултарч ганцхан хунд ууруулсэн биздээ. Одоо тэр уурч шоронд Орсон залуугаа хард хандах хэрэгтэй. Чиний бузар булхай уйлдлийг мартахгуй.
2021-06-30
gerel:
Бохирдсон шүүхээ цэвэрлэхгүй байж нөлөөлнө нөлөөлөхгүй гэж ярих нь утгагүй.Ажлаа мэдэхгүй Ерөнхийлөгчийн үгнээс ийм л үг гарахаас цаашгүй.
2021-06-30
Ингээд л үлгэр яриад байдаг нөхөр. Эр хүн юм бол хэлсэндээ байгаарай даа. Нөгөө сэлэм эргүүлээд цэвэрлээд байна гэсэн хаа байна. Улам л ялзарсан төр засагтай боллоо
2021-06-30
Зочин:
Шүүгчдийг ариутган шүүрдэж байж л Монголын шүүх засаглал хөгжинө. Нисэхийн хүн туйванддаг зодоочныг 100 000 төгрөгөөр торгоод өнгөрдөг шиг тийм шүүгч нарыг хянадаг тогтолцоог юуны түрүүн бий болгох хэрэгтэй.
2021-06-30
...гэж төсвийн хулгайч хэлэв
2021-06-30
Shuuuhjidee shinjilee ylanguya jenko elbegdorj nariin tomilson shuugj nariig yagaad erdenettei holbootoi gd ATG barisan humuusiig 1 honuulaad sulalaad bsn atd tumnii emjiig eersdedee awsan gee biz de ard tumen shuugj nariig buruutgaad bh ym buruu zewiin helj egeej
2021-06-30
Bohir shuuhtei bol niigem ni bohir l baina
2021-06-30
Чам дээр ороод сууж байгаа лалар бас чи өөрөө шүүгчид нөлөөлөхийн дээдээр энөлөөлөөд явж байгаа
2021-06-30