Н.Наранбаатар: Соёлын дэд сайд М.Батбаяр худал мэдээлэл цацсан

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, Б.Баатар зөвлөх найруулагчаар ажиллана гэж наадмын зохион байгуулах комиссоос мэдээлж байв. Харин өнөөдрөөс төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар Улсын баяр наадмыг найруулахаас татгалзсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Тиймээс бид найруулагч Н.Наранбаатартай холбогдож, уг мэдээлэл үнэн эсэхийг тодрууллаа.
Тэрбээр, "Үндэсний их баяр наадмыг үзэгчтэй зохион байгуулахаар, би багтайгаа ажиллаж байсан. Гэтэл наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулах шийдвэр гарсан. Ингээд цахим наадмын зохион байгуулалтыг өөр баг хариуцаж ажиллахаар болсон.
Соёлын дэд сайд М.Батбаяр цахим наадмыг намайг найруулна гэж худлаа мэдээлэл цацсан. Энэ мэдээлэл гарсны дараа би түүнтэй утсаар холбогдож, ярилцсан. Тэр надаас уучлалт гуйсан. Би цахим наадмын найруулагчаар ажиллаагүй” гэсэн хариулт өглөө.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ