УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн гэнэтийн сэхээрэл

img

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ХЭҮК-т албан хүсэлт хүргүүлжээ. Тэрбээр коронавирусийн халдвар авсан болон тусгаарлалтад буй иргэдийг ялгаварлан гадуурхаж буй үйл ажиллагаа, үйлдлийг судалж, яаралтай арга хэмжээ авахыг ХЭҮК-оос хүссэн байна. 

 

Манай улсад коронавирусийн халдвар тархаж эхэлсэн цагаас хүний эрхийг зөрчил, ялгаварлан гадуурхалт газар авсныг нийгэм бүхэлдээ  харж буй. Халдвар авсан хүний нэр ус, хаяг байршилыг зарлахаас эхлээд тусгаарлагдаж буй гэр, хашаанд нь таних тэмдэг наасан. Бүр ээж халдвар авснаас хүүхдүүдийг гэрт нь оруулаагүй ноцтой зөрчил ч илэрч байв. Өнгөрсөн бүтэн жилийн турш үргэлжилсэн энэ үйл явцыг эрхэм гишүүн Ц.Мөнхцэцэг өчигдөр л анзаарч, мэдсэн бололтой. Гэнэт сэхээрч, хүний эрхийг зөрчихөө зогсоо гэж холбогдох байгууллага руу албан бичиг илгээжээ. Хожимдсон ч гэсэн дуугарч байгаад нь талархъя даа.

 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ц.Мөнхцэцэг гишүүн хүний эрхийн чиглэлээр маш сайн ажиллаж байгаа. Хүний эрх хамгаалагчийг хамгаалах хуулийг амжилттай баталж чадсан. Сэхээтэн мундаг эмэгтэй.
2021-07-01
Хүний эрх:
Энэ сайт өө хайгаад ядчих юмаа. Ц.Мөнхцэцэг гишүүн угаас хүний эрхийн талаар хамгийн их ажилладаг гишүүн. Хүний эрхийг хамгаалагчийн хуулийг батлуулсан шт. Азид анх удаагаа Хүний эрхийг хамгаалдаг хуультай болсон гэсэн.
2021-07-01
Мөнхөө:
Ковидын талаар ингэж дуугарч бгаа улс төрч байхгүй бх шүү. Гишүүнийг дэмжиж бна.
2021-07-01
Должин:
Эхлээд Хүний эрхийг хамгийн их зөрчиж байгаа Онцгой комисс, Цагдаагийн удирдлагад явуулах байсан, тэдэнд Тал засаад дийлэхээрээ ХЭҮК д явуулж яахавдэ.
2021-07-01
iim salfetka gishuun boldog haramsaltai. tolgoigui, shit
2021-07-01
Zochin:
Энэ шоучин бусгуй шуу дээ
2021-07-01
Кк:
Монголд хүний эрхийг хамгаалах байгуулага байхгүй болсон. Тэр байгуулага нь Эрх баригчдын Гар хөл болсон. Монголчууд өөрсдөө л хүсээд Ингэсэн. Даргын Төлөө эрх ашгийг хамгаалсан улс болсон.
2021-07-01
Emgenel yum daa iim humuus UIH-d suuj baidag. Iim humuusiig songodog songogch nar buur emgenel.
2021-07-01
Zochin:
estoi muuhai huiten tsaraitai emegtei shuu
2021-07-01
s:
Тийм байна. Өөрөө биерээ мэдэрсэн бололтой.
2021-07-01
Корнона Мөнхцэцэг:
Коронагаар өвдөж ухаан суув
2021-07-01