Сангийн яам “ШИЛДЭГ ЯАМ” болжээ

Засгийн газар 2020 оны ажлаа дүгнэж, шилдэг аймаг, яамд, төрийн байгууллагуудыг шалгаруулжээ.
Энэ шалгаруулалтад Сангийн яам тэргүүн байрыг эзэлж, “ШИЛДЭГ ЯАМ” болжээ. Тус яамыг Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн хэмээн дүгнэж, шилдэг яамаар шалгаруулсан байна. Шагналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгт гардуулан өгчээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ