ММСУХ: Цар тахлын үед ч баяр наадмыг хийх ёстой

УОК-оос Үндэсний баяр наадмыг хойшлуулах саналыг гаргаж, Засгийн газар яг одоо яг асуудлыг хэлэлцэж байна. УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн уяачид яг одоо Сүхбаатарын талбайд цуглаад байна. Тэд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна. ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар “ММСУХ цар тахлын үед ч баяр наадмыг хийх ёстой гэсэн байр суурьтай байна. Хэрэв хийхгүй бол орон даяар жагсаал цуглаан хийнэ”гэсэн шаардлагыг тавьж байна.
ММСУХ-ны Засгийн газарт хүргүүлж буй албан шаардлагад
Мянга мянган жилийн түүхтэй монгол түмний төрт ёсны ёслол Үндэсний баяр наадмыг байгалийн гамшиг, ган зуд, дайн дажин, өвчин тахал тулгарсан үед ч хаад ихэс, төр засгийн удирдлагууд хийж ирсэн түүхтэй. Тусгаар Монгол Улс, монгол үндэстэн оршин буй эрхмийн дээд баталгаа бол Монгол наадам.
Засгийн газрын 2020 оны Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 177 дугаар тогтоолоор Үндэсний баяр наадмыг онцгой нөхцөл байдлын үед нийслэлд цахимаар зохион байгуулахыг цуцлах УОК-ын саналыг мянга мянган бөхчүүд, харваачид, уяачид эрс эсэргүүцэн, улсынхаа баяр наадмыг алс холоос зорин ирж, морьдынх нь уяа засал торгон ирэн дээрээ ирээд байгаа олон мянган уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна хэмээн үзэж, уяачид нэгдэж байна.
Тиймээс үндэсний баяр наадмыг улс, аймаг, сумдад нэгэн зэрэг зохион байгуулах саналыг Засгийн газарт хүргүүллээ. Энэ шаардлагыг хүлээн авч, тодорхой шийдвэр гаргаагүй тохиолдолд улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ хэмээн мэдэгдлээ.
Уяачид Засгийн газрын шийдвэр гартал төв талбайд байх аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ