ФОТО: Уяачид ТҮК-ийнханд ажил нэмлээ

Үндэсний баяр наадмыг хойшуулах санал гаргасан УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн уяачид яг одоо Сүхбаатарын талбайд цуглаан хийж байна. Тэдний эсэргүүцлийн цуглаан ТҮК-ийн цэвэрлэгчдийн ажил дээр ажил нэмлээ. Тэд өглөөнөөс үдэш хүртэл хотын гудамж талбайг цэвэрлэдэг. Харин энэ удаа уяачдын морины морины хомоол, шээсийг цэвэрлэх ажилтай боллоо.
ММСУХ-ноос цар тахал, дайн дажин болж байсан ч хамаагүй баяр наадмыг хийх ёстой гэсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд буй. Тэд шаардлагын хариуг өгтөл Сүхбаатарын талбайд байхаа мэдэгдээд байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ