ШУУД: Шинээр 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.07.02/ хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 9485 сорьцод шинжилгээ хийснээс 2376 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 120 339 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1494 нь Улаанбаатар хотод, 877 нь орон нутагт, 5 эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Дархан-уул аймагт 125, Орхонд 86, Баян-Өлгийд 19, Увс аймагт 44, Ховд 61, Говь-Алтайд 68, Хөвсгөлд 40, Архангайд 52, Баянхонгорт 102, Өвөрхангайд 30, Сэлэнгэд 71, Хэнтийд 35, Говьсүмбэрт 14, Дундговьд 18, Сүхбаатарт 41, Дорнод 30, Хэнтийд 35, Сүхбаатарт 41 тохиолдол тус тус бүртгэгджээ
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2170 хүн эдгэрлээ. Коронавирусийн халдварын улмаас 56-83 насны 14 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 592 болж байна. Нас барсан хүмүүсийг насны бүлгээр нь танилцуулбал,
-
51-59 насны нэг хүн 23 хоног эмчлүүлсэн
-
60-70 насны дөрвөн хүн 7-13 хоног эмчлүүлсэн
-
71-79 насны дөрвөн хүн 4-18 хоног эмчлүүлсэн
-
80-аас дээш насны таван хүн 4-10 хоног эмчлүүлжээ" гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ