Ц.Даваасүрэн гишүүн наадамлахыг хүсчээ

Үндэсний баяр наадмыг хойшлуулах тухай УОК-ын саналыг Засгийн газар дэмжлээ. Ингэснээр наадам зохион байгуулагдахгүй юм. Засгийн газрын энэ шийдвэр УИХ-ын зарим гишүүдэд таалагдахгүй байгаа бололтой.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн цахим хуудсанаа "Тулгар төр байгуулагдсаны 2230, Их монгол улсаа байгуулсаны 815, Ардын хувьсгал, тусгаар тогтнолоо баталгаажуулсаны 100 жилээ тэмдэглэж чадахгүй болтлоо Монгол төр доройтов. Тусгаар тогтнолын бахархалын өдрөө тэмдэглэхэд дургүйцдэг хүмүүс олон болжээ. Ковидын нөхцөлтэй нь зохицоод тэмдэглээд өнгөрүүлэх боломж гаргах хэрэгтэй байлаа. Түүхээ үгүйсгэж огт болохгүй, 100 жил ганц л тохиолдоно шүү дээ" хэмээн бичиж, наадамлах хүсэлтэй байснаа илэрхийллээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ