НҮБ-аас хурдан морь унаач хүүхдүүдийн талаар мэдэгдэл гаргалаа

img

 

Хурдан морь унаач хүүхдүүдийн талаар НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын багаас Засгийн газар болон олон нийтэд хандан мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Бид Монгол Улс хүүхдийн эрхийг дээдлэн, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлж, тэдний сайн сайхны төлөө бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлдгийг сайшаан дэмжиж ирсэн билээ.  

 

Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний ​​эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн орсон НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцод Монгол Улс нэгдсэн орсноос хойш хорин жилийн хугацаанд монгол хүүхэд бүрийг хүүхдийн хөдөлмөрөөс, тэр дундаа аюулгүй байдал, эрүүл мэнд, ёс суртахуунд нь хохирол учруулж болзошгүй бүх төрлийн хөдөлмөр эрхлэхээс хуулийн хүрээнд хамгаалсан юм. Эдгээр олон улсын хэм хэмжээг Монгол Улсын дотоодын хууль тогтоомждоо тусгасан бөгөөд үүний дотор хүүхдийг хүчирхийлэх, мөлжихийг хориглодог Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, саяхан Монгол Улсын Их хурлаар баталсан Хөдөлмөрийн тухай хуулийг дурдаж болно.

 

НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын баг нь НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдээс ирүүлсэн удаа дараагийн ажиглалт, зөвлөмжид үндэслэн 2019 оны 12 сарын 20-нд мэдэгдэл гаргаж, улмаар 12 сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан захидал илгээсэн билээ. Уг мэдэгдэлд дурдсанчлан хурдан морь унаач хүүхэд гэмтэх, улмаар амь насаа алдах нөхцөл байдал үүсэж байгаад туйлын их харамсаж байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна. Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт Нэгдсэн Үндэсний Байгууллага гүнээ найдаж байна.

 

НҮБ-аас Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, эцэг эх, асран хамгаалагч, морины эзэд, уяач, бизнес эрхлэгч, олон нийтэд хандан Монгол Улсын хүний ​​эрхийн олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг уриалж байна. Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй Монголын бүх хүүхдэд сайн сайхан ирээдүйг бий болгож, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн аливаа санаачилга, хүчин чармайлтыг дэмжиж ажиллахдаа хэзээд бэлэн байх болно" гэжээ. 

 

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ УДИРДЛАГЫН БАГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Монгол өв соёл устах юм байна даа Монгол төрийн эзэд минь!!! Харин аюулгүй байдалд онцгой анхаарах, хүүхдийг морь унаж, цагааширсан байдалд онцгой хянаот тавих нь зүйтэй байх гэж бодож байна. Морь маш сайн унаж чадаж байгаа гэдэгт нь тэр Морин спорт уячдын холбоо, Хүүхдийн эрхийг хагаалах байгууллага хяналт тавих ёстой.
2021-07-05
Зочин:
Монголын эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн өв соёлыг гадныхан заах ёсгүй. Хүүхдүүд хөдөлмөр эрхлээгүй баясан цэнгэж байна. Хүүхдүүд энэ морийг унаж уралдах нь хичнээн жаргал байдгыг УБ-ын трикотой хүүхдүүд мэдэхгүй. НҮБ гэж хэрэгтэй хэрэггүй юманд ордог байгууллага байх юм. Өөр улсуудад бол зөндөө хүүхдүүд морь унахаас доор ажил хийж байгаа шүү тэрийгээ л хяна.
2021-07-05
18 DESH UGUI BOL HEZECH BU URALDUL
2021-07-03
Болд:
Тэнэг уяач нарт нэг бүртчилэн хэвлэж өг
2021-07-02