Ё.Отгонбаяр нарын 20 Элчин сайдыг эгүүлэн татлаа

Ерөнхийлөгчийн зарлигаар Элчин сайд нарыг эгүүлэн татжээ. Тухайлбал, Элчин сайд Б.Чулуунхүү, Г.Баттунгалаг, О.Оч, Д.Батсайхан, Д.Билэгдорж, Ч.Баярмөнх, Ц.Жамбалдорж, Л.Баттулга, З.Чинтүшиг, Л.Галбадрах, С.Цоггэрэл, Т.Лхагвадорж, Р.Болд, З.Батбаяр, А.Баттөр, Г.Ганболд, Л.Пүрэвсүрэн, Д.Ганбат, Н.Тулга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас эгүүлэн татсан байна.
Мөн Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг 2021 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эгүүлэн татжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ