Ерөнхий сайд суулт зарлаж буй эрүүл мэндийн салбарынхантай уулзана

Эрүүл мэндийн салбарын ажилчид өчигдрөөс Сүхбаатарын талбайд суулт зарлаж буй. Тэд цар тахлын голомтод гол үүргийг гүйцэтгэж байгаа эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэхийг шаардаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлээд буй юм.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдэнтэй биечлэн уулзаж, асуудал шаардлагыг нь сонсох юм байна. Эрүүл мэндийн сайд Н.Энхболд эрүүл мэндийн салбарын ажилчид, эмч нарын цалинг нэмэх асуудлыг судалж буйг мэдэгдээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ