Сүүлийн 24 цагт 31-86 насны 17 хүн нас барж, нийт нас баралт 609 боллоо

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт хийсэн 9000 орчим шинжилгээнээс 2401 тохиолдолд халдвар батлагджээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 122 740 болов. Шинээр батлагдсан тохиолдлуудын 1432 нь Улаанбаатар хотод, орон нутагт 969 нь бүртгэгджээ. Насны бүлгээр авч үзвэл хамгийн их нь 30-34 насны 321 хүн халдвар авсан байна. Харин хүүхдүүдийн хувьд
0-4 насны 133
5-9 насны 199
10-14 насны 177
15-17 насны 83 хүүхэд халдвар авчээ.
Харамсалтай нь энэ хугацаанд 31-86 насны 17 хүн нас барж, нийт нас баралт 609 боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ